Monday, November 29, 2010

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага/ Тэргэнцэр хандивлана

Songino District's 11th Khoroo

2010 оны 11-р сарын 5

2010 оны 11 сарын 5нд Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (Дэзэрэт) нь 14 ширхэг тэргэнцрийг Эрдэнэт хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандивлан өгөв.  Эдгээр хүүхдүүдийг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө хэлтэс танилцуулж өгсөн байна.    

Дэзэрэт-ын гүйцэтгэх захирал Ричард О, Лассон хэлэхдээ, “Эдгээр 14 хүүхдүүдэд тэргэнцэр гардуулан өгөхөд туйлын таатай байна. Эдгээр тэргэнцрүүд нь Дэзэрэт-ээс дээрх хүүхдүүдэд өгч буй бэлэг болохоор тэд болон тэдний гэр бүлээс ямарваа нэгэн төлбөр авахгүй. Бидний гардуулж өгч байгаа тэргэнцрүүд тэдгээр хүүхдүүдийн амьдралд ач тус болох байх гэж найдаж байна. Хүүхдүүдийн төлөө сайн үйлсийг бүтээж байгаа Орхон аймгийн хүүхдийн төлөө хэлтэс, мөн тэдний төлөө шаргуу ажиллаж, сурган хүмүүжүүлж байгаа багш, удирдагчдын хийж буй ажилд талархаж байгаагаа илэрхийлъе. Дээрх хүүхдүүд өсөж том болоод тэргэнцрийг хэрэглэх боломжгүй болсон үед багадсан тэргэнцрээ хэрэгтэй нэгэнд нь дамжуулан өгөхийг бид хүсч байна.”






 Tserenbat


Teaching English


Carol teaching Conversational English at the Bayanzurkh Building.
Richard often joins in and especially likes to teach idioms.

Saturday, November 6, 2010

Тэргэнцэр хандивлана




2010 оны 10 сарын 20нд Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (Дэзэрэт) нь 500 ширхэг тэргэнцэр болон алхагч, таяг, суга таягийг Монгол улсын иргэдэд хандивлах боллоо. Дэзэрэт нь 300 ширхэг тэргэнцрийг Нийслэлийн Улаан Загалмайн Хороотой хамтран тарааж байгаа бөгөөд үлдсэн тэргэнцэр, алхагч, суга таяг болон таягуудыг өөрсдөө тараах юм. Эдгээр хэрэгслүүдийн үнэ нь Монголд авч ирэх тээвэрлэлтийн зардалтайгаа нийлээд 65,000,000 (50,000 ам.доллар) болсон байна. Дэзэрэт нь 2004 оноос хойш Монгол улсын иргэдэд нийтдээ 4,000 тэргэнцэр гардуулж өгсөн юм.