Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (Дэзэрэт) нь сүүлийн үед Монгол улсад эрс өсч байгаа чихрийн шижингээс үүдэлтэй торлог бүрхэвчийн эмгэгийг оншилж, эмчлэхэд туслах зорилгоор 2010 оны 8 сарын 30-аас 9 сарын 3-ны хооронд “Хараа зүйн төсөл”-ийг санхүүжүүлж, удирдан явуулахаар боллоо. Дэзэрэт нь нийт 88,000,000₮-ийн үнэ бүхий хоёр Аргон Лазер, арван ширхэг 90D линз болон нүдний дуран зэрэг нүдний өвчин, эмгэгийг оншилж, эмчлэх зориулалттай тоног төхөөрөмж, хэрэгслэлүүдийг Монголчуудад хандивлах боллоо. Хоёр Аргон Лазерийг “Мигакси” нүдний эмнэлэг болон Нэг дүгээр эмнэлэгүүдэд тус тус хандивлах юм. Энэ тоног төхөөрөмжүүд нь Монгол улсын орлого багатай, нэн ядуу иргэдийг үнэ төлбөргүй эмчилж оншлоход зориулагдна.
АНУ-ын Ютагийн Их сургуулийн дэргэдэх “Моран” нүдний төвийн нүдний нэрт эмч, анагаах ухааны сэдвээр хэд хэдэн ном бичсэн Доктор Рожер Харри нь чихрийн шижингээс үүдэлтэй торлог бүрхэвчийн эмгэгийг оношлох мөн Аргон Лазерийг ашиглан хэрхэн эмчлэх тухай таван өдрийн сургалт явуулах болно. Доктор Харри нь ойролцоогоор 45н нүдний эмч нарыг сургах бөгөөд тэдгээрийн 12 нь хөдөө орон нутгаас ирж оролцох юм.
Dr. Harrie examining Elder Bashka
Dr. Harrie giving instruction at First Hospital
Dr. and Bev Harrie setting up the Argon laser in First Hospital
"Graduation Ceremonies" of training participants in the Bayanzurkh building
Нэмэлт мэдээлэл:
Монгол улсад чихрийн шижин болон үүнтэй холбоотой хүндрэлүүд гарах нь ихсэж байна. Чихрийн шижин өвчний улмаас үүсэх хүндрэлүүдийн нэг нь нүдний торлог бүрхэвчийн эмгэг юм. Энэхүү эмгэг нь зарим үед хараагаа бүрэн алдахад хүргэдэг байна. Иймэрхүү эмгэгтэй өвчтөнгүүд нь өвчингөө нилээн хүндэрсний дараагаар оншилж тогтоолгодог юм.
Чихрийн шижинтэй хүн нүд бүрэлзэх буюу нүдэнд нь цус хурах ба толбо тогтсон байхыг анзаарч, олж харвал нүдээ нэн даруй оншлуулж, эмчилгээ хийлгэх шаардлагатай. Өвчнийг анхан шатанд нь үзүүлж эмчлүүлэх нь эмчилгээг илүү үр дүнтэй болгодог байна. Энэхүү эмгэгшилийг оншилж тогтоохын тулд нүдний эмч нар хүүхэн харааг бүрэн өргөсгөн дурангийн шинжилгээ хийж ёстой. Энэхүү өвчнийг эрт оншлон эмчилж чадвал сохрох эрсдэлийг 95 хувиар бууруулдаг байна.
I love reading about more miracles in Mongolia! You have one miracle after another! The work by DIC is so amazing and the Lord knew just the missionaries to be there to assist in making things happen! It was also great to read about Dr. Harrie- another Salt Lake Clinic doctor sharing his expertise and blessing the lives of people throughout the world. We (at the Clinic)are blessed to have such great doctors with whom we associate.
ReplyDeleteDr. Harrie and his wife Bev did a great job!
ReplyDeleteYou guys are amazing! I cannot believe how many lives you have touched since you have been in Mongolia.
ReplyDeleteThe vision training sounded like a ton of work to get organized but it looks like it will be well worth it.
Have fun in Hong Kong!