Thursday, May 6, 2010

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага/ Хэвлэлийнхэнд зориулав: Нярайн Сэхээн амьдруулалтын сургалт


Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (Дэзэрэт) Эрүүл Мэндийн Яамтай хамтран, Монголын бүх аймгуудын нярайн эмч нарыг хамруулсан “Нярайн сэхээн амьдруулалтын сургалт” төслөө 2010 оны 04-р сарын 26-30 хооронд хэрэгжүүлж дууслаа. Дэзэрэт  нь нярайн сэхээн амьдруулагч аппарат 500, бургуй 1000, сургалтын цомог 40, гарын авлага 600 ширхэгийг тус тус хандивласан байна. Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага нь дээрх багаж хэрэгслийг ашиглах сургалтыг төсөлд хамрагдаж буй эмч нарт явууллаа. Хөдөө орон нутгаас сургалтанд ирсэн нярайн эмч нарын унаа болон зочид буудлын зардлыг Дэзэрэт -аас бүрэн даажээ. Энэхүү төслийн нийт зардал нь 52,300$ (америк доллар) болж байна.  2010 оны 04-р сарын 30-нд 16:00 цагт Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Токиогийн гудмж 6, ЕХХҮГСүмийн байранд энэхүү төслийн хаалтын үйл ажиллагаа болно.
Ойролцоогоор 78 нярайн эмч нар оролцсон уг нярайн сэхээн амьдруулалтын сургалтыг Америкийн Атланта мужийн Жеоржиа дахь Emery Их Сургуулийн Доктор, нярайн эмч Девн Корниш болон зүрх, судасны эмч, дэлхийн өнцөг булан бүрт нярайн сэхээн амьдруулалтын семинарыг зааж байсан, туршлагажсан нярайн сэхээн амьдруулалтын сургагч Доктор Майкл Прийс нар заасан байна. Уг сургалтын зорилго нь Монголд төрж буй хүүхэд бүрийн төрөлтөн дээр шаардлагатай тоног төхөөрөмж болон сургагдсан мэргэжилтэн байлгаснаар Монголын шинээр төрж буй олон нярайн амийг аврах боломжтой болох юм.
Нярайн эндэгдэл нь ихэнх хөгжиж буй орнуудын хувьд хүндхэн асуудал болоод байгаа билээ. Дэлхий даяар жил бүр шинээр төрж буй нярайн 1,000,000 нь бүтэлтийн хүндрэлээс болж төрөлтийн үед нас бардаг. Үүний сацуу 4,000,000 нярай төрөлтийн үедэх бүтэлтийн улмаас тархины гэмтэл болон бусад төрлийн хүндрэл гардаг. Ихэнх нярай амьсгалын ямар нэгэн хүндрэлгүй төрдөг. Гэсэн хэдий ч дэлхий даяар төрсөн нийт нярайн ойролцоогоор 10% нь амьсгалын хүндрэлтэй төрдөг. Тэдний уушиг нь тусламж үзүүлэхээс нааш онгойдоггүй. Уушиг нь яг л үлээгээгүй шаар шиг байдаг. Хэрвээ эдгээр хүүхдүүдэд сэхээн амьдруулалт хийхгүй л бол тэд эндэх аюултай. Зөв сэхээн амьдруулалт хийлгээгүй бүтсэн нярай ихэнхдээ эндэх буюу тархины гэмтэлтэй болж үлддэг.
Монгол улс энэ салбарт ихээхэн дэвшилт гаргаж байгаа хэдий ч хийх зүйл байсаар л байгаа. Энэхүү шалтгааны улмаас Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага, Эрүүл Мэндийн Яамтай хамтран нярайн сэхээн амьдруулалтын төслийг хөгжүүлж байна. Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын төсөл хариуцсан захирал Ричард Лассон хэлэхдээ, “Эрүүл Мэндийн Яамны Соёлгэрэл эмч, Эх Нялхас Эрдэм Шинжилгээний төвийн (ЭНЭШТ) Баясгалан эмч нар төслийг дэмжиж, сурах бичгийг орчуулах, төсөлийг хэрхэн явуулах тал дээр үнэ цэнтэй зөвлөгөө өгөн. Эрүүл Мэндийн Яам урилга тараах ажлыг зохион байгуулж, мөн нярайн эмч нар буцаж очоод өрхийн болон аймгийн эмнэлэгийн бусад эмч, эх баригч нартаа байнга зааж байх төлөвлөгөө боловсруулан ихээхэн тусалсан. Мөн тэд Сайдын тушаалаар тоног төхөөрөмжийг тараах төлөвлөгөөг гаргасан. Бид эдгээр хүмүүстэй хамтрач ажиллаж байгаадаа баяртай байна.” гэж ярив.
Нярайн сургалтанд оролцсон ихэнх нярайн эмч нар энэ төрлийн сургалтанд өмнө нь оролцож байсан хэдий ч энэ удаагийн сургалтанд маш их талархалтай байснаа хэдж байв. Доктор Прийс болон Корниш эмч нар практикийн аргаар нярайн сэхээн амьдруулалтын сургалтаа явуулсан нь нярайн эмч нарт маш ойлгомжтой байсан ба тэдэнд шинэ төрсөн нярайг хэрхэн асрах тал дээрх дадлага туршлагыг нь улам баяжуулсан байна. Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төвийн Доктор Энхтөр, “ Би юу сурснаа эмнэлэгтээ хэрэгжүүлэхээ амлая. үнэхээр амлаж байна.” хэмээн тангаргалсан байна.
Хоёр дахь өдрийн сургалтын үдээс хойш болсон “Нярайн салбарт шинэлэг зүйлс юу байна?” гэсэн сэдвийн дор Доктор Корнишийн тависан гурван илтгэлийг эмч нар талархалтай хүлээж авсан юм.
Хүүхдийн сэхээн амьдруулагч аппарат, бургуй, сургалтын цомог, болон сургалтын сурах бичиг хүлээн авсныхаа дараа, нярайн эмч нар орон нутаг дахь эмнэлэгүүдийнхээ бусад эмч нар болон эх баригч нарт юу сурснаа заахаар нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Дэзэрэт-ын Орон Хариуцсан Захирал Ричард О. Лассон хэлэхдээ, “Уг сургалт нь Монголын олон нярайг эндэгдлээс аварна гэдэгт бид найдаж байна. Түүнчлэн уг сургалт болон багаж хэрэгсэлд зориулан ямар ч төлбөр хийх шаардлагагүй. Учир нь энэ бол бидний зүгээс Монгол хүмүүс, та бүхэнд өгч буй үнэгүй бэлэг юм шүү.” гэсэн байна.
Мөн Доктор Майкл Прийс: “Бидний сургалтын бодит зорилго бол 3 жилийн дотор Монголын нярайн төрөлт бүрд оролцож буй эмч нарт хэрхэн нярайг сэхээн амьдруулах талаар сурглт өгсөн байх явдал юм. Монгол улс харьцангуй цөөн хүн амтай учраас энэхүү зорилтод хүрэх нь бодит юм. Дараагийн 3 жилийн дотор Дэзэрэт-аас энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд дахин нэмэлт сэхээн амьдруулах багаж хэрэгсэл, маск, бургуй болон сурах бичиг хандивлах болно.” хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (Дэзэрэт) нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмээс санхүүждэг, бие даасан ашгийн бус энэрлийн байгууллага юм. Уг байгууллагын хүмүүнлэгийн төслийн сан нь дэлхий даяарх сүмийн гишүүдийнх нь  сайн дураараа өгсөн хандиваас бүрддэг юм. Хандив нь тэр чигээрээ зуун хувь тусламж болон хөгжлийн хөтөлбөрт зарцуулагддаг.



2 comments:

  1. Wow!!! What a great blessing this training will be to the people of Mongolia! How wonderful that you were able to be such a big part of it! We sure love you both and are so proud of you and all the amazing things you are accomplishing!

    ReplyDelete
  2. Doesn't the Church provide wonderful services to the people of the world? I am so happy that you can be a part of this special project. You are definitely making a difference to the people of Mongolia. They are blessed to have you there. I know you are blessed to be there, too. I love you. Always and forever, MOM

    ReplyDelete