Tuesday, September 7, 2010

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага нь Хараа Зүйн оншилгооны тоног төхөөрөмж хандивлаж, сургалтыг санхүүжүүлнэ.




Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (Дэзэрэт) нь сүүлийн үед Монгол улсад  эрс өсч байгаа чихрийн шижингээс үүдэлтэй торлог бүрхэвчийн эмгэгийг оншилж, эмчлэхэд туслах зорилгоор 2010 оны 8 сарын 30-аас 9 сарын 3-ны хооронд “Хараа зүйн төсөл”-ийг санхүүжүүлж, удирдан явуулахаар боллоо. Дэзэрэт нь нийт 88,000,000-ийн үнэ бүхий хоёр Аргон Лазер, арван ширхэг 90D линз болон нүдний дуран зэрэг нүдний өвчин, эмгэгийг оншилж, эмчлэх зориулалттай тоног төхөөрөмж, хэрэгслэлүүдийг Монголчуудад хандивлах боллоо. Хоёр Аргон Лазерийг “Мигакси” нүдний эмнэлэг болон Нэг дүгээр эмнэлэгүүдэд тус тус хандивлах юм. Энэ тоног төхөөрөмжүүд нь Монгол улсын орлого багатай, нэн ядуу иргэдийг үнэ төлбөргүй эмчилж оншлоход зориулагдна.





АНУ-ын Ютагийн Их сургуулийн дэргэдэх “Моран” нүдний төвийн нүдний нэрт эмч, анагаах ухааны сэдвээр хэд хэдэн ном бичсэн Доктор Рожер Харри нь чихрийн шижингээс үүдэлтэй торлог бүрхэвчийн эмгэгийг оношлох мөн Аргон Лазерийг ашиглан хэрхэн эмчлэх тухай таван өдрийн сургалт явуулах болно. Доктор Харри нь ойролцоогоор 45н нүдний эмч нарыг сургах бөгөөд тэдгээрийн 12 нь хөдөө орон нутгаас ирж оролцох юм. 



Dr. Harrie examining Elder Bashka

Dr. Harrie giving instruction at First Hospital



Dr. and Bev Harrie setting up the Argon laser in First Hospital

"Graduation Ceremonies" of training participants in the Bayanzurkh building



Нэмэлт мэдээлэл:

Монгол улсад чихрийн шижин болон үүнтэй холбоотой хүндрэлүүд гарах нь ихсэж байна. Чихрийн шижин өвчний улмаас үүсэх хүндрэлүүдийн нэг нь нүдний торлог бүрхэвчийн эмгэг юм. Энэхүү эмгэг нь зарим үед хараагаа бүрэн алдахад хүргэдэг байна. Иймэрхүү эмгэгтэй өвчтөнгүүд нь өвчингөө нилээн хүндэрсний дараагаар оншилж тогтоолгодог юм.  

Чихрийн шижинтэй хүн нүд бүрэлзэх буюу нүдэнд нь цус хурах ба толбо тогтсон байхыг анзаарч, олж харвал нүдээ нэн даруй оншлуулж, эмчилгээ хийлгэх шаардлагатай. Өвчнийг анхан шатанд нь үзүүлж эмчлүүлэх нь эмчилгээг илүү үр дүнтэй болгодог байна. Энэхүү эмгэгшилийг оншилж тогтоохын тулд нүдний эмч нар хүүхэн харааг бүрэн өргөсгөн дурангийн шинжилгээ хийж ёстой. Энэхүү өвчнийг эрт оншлон эмчилж чадвал сохрох эрсдэлийг 95 хувиар бууруулдаг байна.  

Tuesday, July 6, 2010

Есүс Христийн сүмээс 280 сая төгрөг хандивлажээ

2010-05-19 13:16

http://zar.mongolnews.mn/i/5148

Есүс Христийн сүмээс 280 сая төгрөг хандивлажээ

“Дэзэрэт Олон Улсын Энэрлийн байгууллага” нь Улсын онцгой байдлын газар, зудад нэрвэгдсэн аймгуудын засаг дарга нартай хамтран ажиллаж, гамшигт нэрвэгдсэн Монголын малчин өрхүүдэд туслан, ойролцоогоор 280 сая төгрөгийн хандив өгөөд байна. Хандивын мөнгө нь хоол хүнс, хувцас, түлш, ариун цэврийн хэрэглэл, төл малын тэжээл, хичээлийн жилийн турш малчдын хүүхдүүд байдаг цэцэрлэг, сургуулийн дотуур байрын халаалтын системийг засварлах зэрэгт зарцуулагджээ. Дээрх байгууллага нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс санхүүждэг ба Дэлхий даяарх сүмийн гишүүдийн хандиваар энэхүү тусламжийн сан бий болжээ.

Б.Энх-Уянга
Translation: Deseret International Charities donated about 280,000,000 tugriks ($200,000 US) of emergency relief to Mongolian herder families affected by the Dzud disaster and worked with the governors of seven aimags. Donated funds are being used to provide food, clothing, fuel, sanitary items and hay for young animals and repairs to heating systems of kindergarten/schools/ dormitories where herder families’ children stay during the school year. Deseret International Charities is funded by the Church of Jesus Christ of Latter-day Saints and funds for the emergency were provided by donations from the Church members worldwide.

Thursday, May 6, 2010

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага/ Хэвлэлийнхэнд зориулав: Нярайн Сэхээн амьдруулалтын сургалт


Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (Дэзэрэт) Эрүүл Мэндийн Яамтай хамтран, Монголын бүх аймгуудын нярайн эмч нарыг хамруулсан “Нярайн сэхээн амьдруулалтын сургалт” төслөө 2010 оны 04-р сарын 26-30 хооронд хэрэгжүүлж дууслаа. Дэзэрэт  нь нярайн сэхээн амьдруулагч аппарат 500, бургуй 1000, сургалтын цомог 40, гарын авлага 600 ширхэгийг тус тус хандивласан байна. Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага нь дээрх багаж хэрэгслийг ашиглах сургалтыг төсөлд хамрагдаж буй эмч нарт явууллаа. Хөдөө орон нутгаас сургалтанд ирсэн нярайн эмч нарын унаа болон зочид буудлын зардлыг Дэзэрэт -аас бүрэн даажээ. Энэхүү төслийн нийт зардал нь 52,300$ (америк доллар) болж байна.  2010 оны 04-р сарын 30-нд 16:00 цагт Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Токиогийн гудмж 6, ЕХХҮГСүмийн байранд энэхүү төслийн хаалтын үйл ажиллагаа болно.
Ойролцоогоор 78 нярайн эмч нар оролцсон уг нярайн сэхээн амьдруулалтын сургалтыг Америкийн Атланта мужийн Жеоржиа дахь Emery Их Сургуулийн Доктор, нярайн эмч Девн Корниш болон зүрх, судасны эмч, дэлхийн өнцөг булан бүрт нярайн сэхээн амьдруулалтын семинарыг зааж байсан, туршлагажсан нярайн сэхээн амьдруулалтын сургагч Доктор Майкл Прийс нар заасан байна. Уг сургалтын зорилго нь Монголд төрж буй хүүхэд бүрийн төрөлтөн дээр шаардлагатай тоног төхөөрөмж болон сургагдсан мэргэжилтэн байлгаснаар Монголын шинээр төрж буй олон нярайн амийг аврах боломжтой болох юм.
Нярайн эндэгдэл нь ихэнх хөгжиж буй орнуудын хувьд хүндхэн асуудал болоод байгаа билээ. Дэлхий даяар жил бүр шинээр төрж буй нярайн 1,000,000 нь бүтэлтийн хүндрэлээс болж төрөлтийн үед нас бардаг. Үүний сацуу 4,000,000 нярай төрөлтийн үедэх бүтэлтийн улмаас тархины гэмтэл болон бусад төрлийн хүндрэл гардаг. Ихэнх нярай амьсгалын ямар нэгэн хүндрэлгүй төрдөг. Гэсэн хэдий ч дэлхий даяар төрсөн нийт нярайн ойролцоогоор 10% нь амьсгалын хүндрэлтэй төрдөг. Тэдний уушиг нь тусламж үзүүлэхээс нааш онгойдоггүй. Уушиг нь яг л үлээгээгүй шаар шиг байдаг. Хэрвээ эдгээр хүүхдүүдэд сэхээн амьдруулалт хийхгүй л бол тэд эндэх аюултай. Зөв сэхээн амьдруулалт хийлгээгүй бүтсэн нярай ихэнхдээ эндэх буюу тархины гэмтэлтэй болж үлддэг.
Монгол улс энэ салбарт ихээхэн дэвшилт гаргаж байгаа хэдий ч хийх зүйл байсаар л байгаа. Энэхүү шалтгааны улмаас Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага, Эрүүл Мэндийн Яамтай хамтран нярайн сэхээн амьдруулалтын төслийг хөгжүүлж байна. Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын төсөл хариуцсан захирал Ричард Лассон хэлэхдээ, “Эрүүл Мэндийн Яамны Соёлгэрэл эмч, Эх Нялхас Эрдэм Шинжилгээний төвийн (ЭНЭШТ) Баясгалан эмч нар төслийг дэмжиж, сурах бичгийг орчуулах, төсөлийг хэрхэн явуулах тал дээр үнэ цэнтэй зөвлөгөө өгөн. Эрүүл Мэндийн Яам урилга тараах ажлыг зохион байгуулж, мөн нярайн эмч нар буцаж очоод өрхийн болон аймгийн эмнэлэгийн бусад эмч, эх баригч нартаа байнга зааж байх төлөвлөгөө боловсруулан ихээхэн тусалсан. Мөн тэд Сайдын тушаалаар тоног төхөөрөмжийг тараах төлөвлөгөөг гаргасан. Бид эдгээр хүмүүстэй хамтрач ажиллаж байгаадаа баяртай байна.” гэж ярив.
Нярайн сургалтанд оролцсон ихэнх нярайн эмч нар энэ төрлийн сургалтанд өмнө нь оролцож байсан хэдий ч энэ удаагийн сургалтанд маш их талархалтай байснаа хэдж байв. Доктор Прийс болон Корниш эмч нар практикийн аргаар нярайн сэхээн амьдруулалтын сургалтаа явуулсан нь нярайн эмч нарт маш ойлгомжтой байсан ба тэдэнд шинэ төрсөн нярайг хэрхэн асрах тал дээрх дадлага туршлагыг нь улам баяжуулсан байна. Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төвийн Доктор Энхтөр, “ Би юу сурснаа эмнэлэгтээ хэрэгжүүлэхээ амлая. үнэхээр амлаж байна.” хэмээн тангаргалсан байна.
Хоёр дахь өдрийн сургалтын үдээс хойш болсон “Нярайн салбарт шинэлэг зүйлс юу байна?” гэсэн сэдвийн дор Доктор Корнишийн тависан гурван илтгэлийг эмч нар талархалтай хүлээж авсан юм.
Хүүхдийн сэхээн амьдруулагч аппарат, бургуй, сургалтын цомог, болон сургалтын сурах бичиг хүлээн авсныхаа дараа, нярайн эмч нар орон нутаг дахь эмнэлэгүүдийнхээ бусад эмч нар болон эх баригч нарт юу сурснаа заахаар нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Дэзэрэт-ын Орон Хариуцсан Захирал Ричард О. Лассон хэлэхдээ, “Уг сургалт нь Монголын олон нярайг эндэгдлээс аварна гэдэгт бид найдаж байна. Түүнчлэн уг сургалт болон багаж хэрэгсэлд зориулан ямар ч төлбөр хийх шаардлагагүй. Учир нь энэ бол бидний зүгээс Монгол хүмүүс, та бүхэнд өгч буй үнэгүй бэлэг юм шүү.” гэсэн байна.
Мөн Доктор Майкл Прийс: “Бидний сургалтын бодит зорилго бол 3 жилийн дотор Монголын нярайн төрөлт бүрд оролцож буй эмч нарт хэрхэн нярайг сэхээн амьдруулах талаар сурглт өгсөн байх явдал юм. Монгол улс харьцангуй цөөн хүн амтай учраас энэхүү зорилтод хүрэх нь бодит юм. Дараагийн 3 жилийн дотор Дэзэрэт-аас энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд дахин нэмэлт сэхээн амьдруулах багаж хэрэгсэл, маск, бургуй болон сурах бичиг хандивлах болно.” хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (Дэзэрэт) нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмээс санхүүждэг, бие даасан ашгийн бус энэрлийн байгууллага юм. Уг байгууллагын хүмүүнлэгийн төслийн сан нь дэлхий даяарх сүмийн гишүүдийнх нь  сайн дураараа өгсөн хандиваас бүрддэг юм. Хандив нь тэр чигээрээ зуун хувь тусламж болон хөгжлийн хөтөлбөрт зарцуулагддаг.