ДЕЗЕРЕТ ОЛОН УЛСЫН ЭНЭРЭЛИЙН БАЙГУУЛЛАГА
Saturday, February 12, 2011
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага Нийслэлийн цагдаагийн газрын дэргэдэх Хүүхдийн халамж, үйлчилгээний төвд хандив өгнө
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (Дэзэрэт) Нийслэлийн цагдаагийн газрын дэргэдэх Хүүхдийн халамж, үйлчилгээний төвд гал тогооны хэрэгсэл, хөнжил, гудас, ор дэрний болон ариун цэврийн хэрэглэл, хичээлийн хэрэгсэл зэргийг хандивлах боллоо. Энэхүү хандив нь жил бүр гудамжинд гарсан 1500 гаруй гэр оронгүй хүүхдүүдэд анхаарал халамж үзүүлдэг төвийн үйл ажиллагааг сайжруулах юм.
Нийт 9,822,000 төгрөг($7,611)-ийн үнэ бүхий 100 литрын хоолны тогоо, гал тогооны зориулалтын хөргөгч, тавин хүүхдийн хөнжил, гудас, орны даавуу, ариун цэврийн хэрэглэл (оо, шүдний сойз, саван, алчуур) хичээлийн хэрэгсэл (дэвтэр, пламастер, зургийн дэвтэр, өнгийн харандаа), хоёр самбар зэргийг хандивлалаа.
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс санхүүжигддэг бөгөөд энэхүү төслийн санхүүжилт нь дэлхийн олон улс оронд буй сүмийн гишүүдийн хандиваар бүрддэг.
Хандивлах ёслолын үйл ажиллагаан дээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийн залуус төвийн хүүхдүүдэд зориулж тоглоом гардуулан өгч, мөн сүмийн гишүүд 50 ширхэг хүүхдийн хуучин гутал хандивлав.
Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр тус төвийн зорилго нь хүүхдүүд сурч боловсорч, биеэ дааж сурч, ирээдүйд гэр бүл үүсгэж, нийгэмд идэвхтэй сайн иргэд болж төлөвших орчинг хүүхдүүдэд бий болгоход оршиж байгаа юм.
Monday, November 29, 2010
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага/ Тэргэнцэр хандивлана
Songino District's 11th Khoroo
2010 оны 11-р сарын 5
2010 оны 11 сарын 5нд Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (Дэзэрэт) нь 14 ширхэг тэргэнцрийг Эрдэнэт хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандивлан өгөв. Эдгээр хүүхдүүдийг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө хэлтэс танилцуулж өгсөн байна.
Дэзэрэт-ын гүйцэтгэх захирал Ричард О, Лассон хэлэхдээ, “Эдгээр 14 хүүхдүүдэд тэргэнцэр гардуулан өгөхөд туйлын таатай байна. Эдгээр тэргэнцрүүд нь Дэзэрэт-ээс дээрх хүүхдүүдэд өгч буй бэлэг болохоор тэд болон тэдний гэр бүлээс ямарваа нэгэн төлбөр авахгүй. Бидний гардуулж өгч байгаа тэргэнцрүүд тэдгээр хүүхдүүдийн амьдралд ач тус болох байх гэж найдаж байна. Хүүхдүүдийн төлөө сайн үйлсийг бүтээж байгаа Орхон аймгийн хүүхдийн төлөө хэлтэс, мөн тэдний төлөө шаргуу ажиллаж, сурган хүмүүжүүлж байгаа багш, удирдагчдын хийж буй ажилд талархаж байгаагаа илэрхийлъе. Дээрх хүүхдүүд өсөж том болоод тэргэнцрийг хэрэглэх боломжгүй болсон үед багадсан тэргэнцрээ хэрэгтэй нэгэнд нь дамжуулан өгөхийг бид хүсч байна.”
Tserenbat |
Teaching English
Saturday, November 6, 2010
Тэргэнцэр хандивлана
2010 оны 10 сарын 20нд Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (Дэзэрэт) нь 500 ширхэг тэргэнцэр болон алхагч, таяг, суга таягийг Монгол улсын иргэдэд хандивлах боллоо. Дэзэрэт нь 300 ширхэг тэргэнцрийг Нийслэлийн Улаан Загалмайн Хороотой хамтран тарааж байгаа бөгөөд үлдсэн тэргэнцэр, алхагч, суга таяг болон таягуудыг өөрсдөө тараах юм. Эдгээр хэрэгслүүдийн үнэ нь Монголд авч ирэх тээвэрлэлтийн зардалтайгаа нийлээд 65,000,000₮ (50,000 ам.доллар) болсон байна. Дэзэрэт нь 2004 оноос хойш Монгол улсын иргэдэд нийтдээ 4,000 тэргэнцэр гардуулж өгсөн юм.
Sunday, October 31, 2010
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын талаарх нэмэлт мэдээлэл.
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын талаарх нэмэлт мэдээлэл.
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (Дэзэрэт) нь олон улсын төрийн бус байгууллага ба Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс санхүүжигддэг бөгөөд хүмүүнлэгийн тусламжийн сан нь дэлхийн олон улс орны сүмийн гишүүдийн хандиваар бүрддэг юм. Дэзэрэт нь хандивын хөрөнгө мөнгийг 100 хувь тусламж, хөгжлийн хөтөлбөрүүдэд зарцуулдаг байна.
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын зорилго нь:
Хүмүүсийн зовлонгоос хөнгөвчилж, тэдний биеэ дааж амьдрах чадварыг нь урамшуулан дэмжиж, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагуудад тусламж дэмжлэг үзүүлж, гэр бүлийг бэхжүүлхэд оршино.
Дэзэрэт нь үндсэн таван чиглэлээр үйл ажиллагаагаа явуудаг. Үүнд:
· Өөрсдөө тэргэнцэр худалдан авах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр хандивлаж тараах.
· Нярайн сэхээн амьдруулах сургалтуудыг зохион байгуулж, хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг хандивлах.
· Гүний худаг гаргаж, ундны ус түгээх байруудыг барьж ундны цэвэр усны эх үүсвэрийг бий болгох.
· Хараа зүйн эмч нарт сургалт явуулж, хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжийг хандивлах
· Ногоо тарих, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих.
Дэзэрэт нь 1993 оноос хойш өнөөг хүртэл Монгол улсад тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тавь гаруй түнш байгууллагуудтай хамтран ажиллаад байна.
2004 оноос хойш Дэзэрэт нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй иргэдэд тэргэнцэр хандивлаад байгаа юм.
Мөн энэ онд Дэзэрэт нь Зүүнхараагийн иргэдэд гүний дөрвөн худаг гаргаж өгч, Баянзүрх дүүргийн иргэдэд ундны ус түгээх таван байр барьж хандивлах болсондоо баяртай байна.
1993 оноос хойш Дэзэрэт нь 8,5 сая ам долларын материаллаг болон мөнгөн тусламжийг Монгол улсын иргэдэд үзүүлсэн юм байна.
2010 оны 10 дугаар сар
Monday, October 25, 2010
Subscribe to:
Posts (Atom)